Өнгөрсөн зун их хэмжээний бороо орсны улмаас халиа тошин эрт үүсэж байгааг холбогдох албаныхан хэлж буй. Тодруулбал, урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж далан сувгууд дүүрэх, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөх, зам талбайд халтиргаагулгаа үүсгэх эрсдэлтэй байна. Иймээс халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, Усны барилга, байгууламжийн газраас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна хэмээн НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.
Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна
