Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас салбарын судлаачид, эрдэмдтэй хамтран боловсруулсан “Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт”-ыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар баталжээ.
Манай улсад уушги тоосжих өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авдаг 1333 хүн байгаа ба тэд Монгол хүний дундаж наслалтаас 9.5 жилээр цөөн наслаж байна.
Мөн манай улсад оношлогдсон мэргэжлээс шалтгаалсан өвчний 51.4 хувийг уушги тоосжих өвчин эзэлдэг. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамрагдсан ажлын байрны 31.9 хувь нь тоосны өртөлтийн улмаас хэвийн бус нөхцөлтэй байна
Шинээр батлагдсан “Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт”-ыг 2025 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ хэмээн ГБХНХЯ-аас мэдээллээ.