Роботууд хүний стрессийн түвшинд тулгуурлан хариу үйлдэл хийдэг болно

Роботууд удахгүй хүний ​​сэтгэл хөдлөлийг биед нь хүрэх замаар мэдэрдэг болох тухай эрдэмтэд онцолж байна. Тэдний судалгаагаар энэ нь сэтгэл хөдлөлийг хэмжих ирээдүйтэй арга гэдгийг тэмдэглэлээ.

Хөлс, мэдрэлийн үйл ажиллагаанаас хамаардаг арьсны дамжуулалт нь арьс цахилгааныг хэрхэн дамжуулж байгааг илэрхийлдэг. Энэ нь ямар ч нөхцөлд найдвартай ажилладгаараа нүүр царай таних, дуу хоолойны шинж чанараас ялгаатай аж. Тиймээс ирээдүйд роботууд хүний ​​стрессийн түвшинд тулгуурлан өнгө аяс, үйлдлээ тохируулж чаддаг болно.

Судлаачид тус аргыг сайжруулж, илүү нарийвчлалтай болгохын тулд бусад физиологийн дохиотой хослуулахыг зорьж байна.

Эх сурвалж: Technology innovation

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.