Хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-аас хийж байгаа билээ. Цахилгааны хязгаарлалт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр үргэлжлэх төлөвтэй байгаа учраас дуудлагын төвийн 70047004 утасны дуудлагын ачаалал их байгаа аж.
Иймд Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд дуудлага хүлээн авах утаснуудыг өвлийн их ачааллыг дуустал хугацаанд ажиллуулж эхэллээ.