Ч:61 чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнийг өөрчилнө

Нарны гүүрийн авто замын ачааллын улмаас хөдөлгөөнд оруулж байгаатай холбогдуулан тус замаар зорчдог зарим чиглэлд өөрчлөлт оруулахаар болсон байна. 

Тухайлбал, Нарны гүүрэн доогуур тойрох хөдөлгөөн хийдэг “Ч:61 Офицеруудын ордон-ТЭЦ 3” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, дунд голын замаас Механик тээврийн уулзвараар эгц нэвтрүүлэхээр маршрутыг төлөвлөжээ. Тухайн Ч:61 чиглэлийн хувьд өдөрт 11 тээврийн хэрэгслээр 10 минутын хүлээгдлийн хугацаатай иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Уг төлөвлөлтийг хийснээр уулзваруудын нэвтрүүлэх хурд ихсэж зогсоол дээрх автобус хоорондын хүлээгдлийн хугацаа багасах боломжтой юм байна.

Дашрамд сонирхуулахад, Нарны гүүрээр таван чиглэлийн 45 автобус иргэдэд үйлчилдэг аж. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.