“Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсад суралцах 7 оюутан Парис хотноо хүрэлцэн ирлээ.
Эдгээр оюутан Францын Лө Манс хотноо хэлний бэлтгэл ангид суралцан ирэх жилээс мэргэжлийн ангидаа элсэх юм.
Илгээлтийн эзэд болох шинэ оюутан С.Болорбаяр, Ж.Даваажаргал, Г.Лхамсүрэн, Д.Номин, Г.Номинжин, Т.Нандин-Эрдэнэ, Ч.Хосгэрэл нарт Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүүгийн мэндчилгээг уламжлан Консулын хэлтсийн дарга М.Батсайхан, 2 дугаар нарийн бичгийн дарга А.Ганхэт нар угтан авлаа.
Ташрамд дурдахад, 2023-2024 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрийн хүрээнд 13 оюутан суралцаж, бакалаврын ангидаа энэ хичээлийн жилээс үргэлжлүүлэн суралцаж байна гэж Парис дахь Монгол Улсын ЭСЯ мэдээлэв.