Япон Улсын Фүкүокагийн эмэгтэйчүүдийн коллежийн тэтгэлэг зарлагдлаа

Олон улсын анагаах нийгмийн халамжийн их сургуулийн /Коохокай групп/ харьяа Фүкүокагийн эмэгтэйчүүдийн коллежид Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультетэд суралцах тэтгэлэг зарлалаа.

Фүкүокагийн эмэгтэйчүүдийн коллеж нь бүс нутгийн боловсрол, соёлын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс Фүкүока мужийн Дазайфү хотод байгуулагдсан коллеж юм. 

Тус тэтгэлэг Япон Улсад хүнсний технологич, тогоочоор суралцаж төгсөөд эх орондоо болон Японд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй, Азийн улс орнуудын их сургууль, япон хэлний сургуульд япон хэл сурч байгаа оюутан залуусыг тэтгэлэгт хамруулах зорилготой.

Хүнсний технологич, тогоочийн ангийн аль нэгийг сонгон суралцана. Дундаас нь анги солих боломжгүй.

 Хүнсний технологичийн анги /Сурах хугацаа: 2 жил/, 2,590,000 иен /2 жилийн төлбөр 62,160,000 төгрөг/

-Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Хүнсний технологичийн анги

-Хоолны цэс боловсруулах, хоолны технологийг сайжруулах, шим тэжээл, эрүүл хооллолтын дадлыг суулгах хүнсний технологичийг бэлдэх анги.

Тогоочийн анги /Сурах хугацаа: 2 жил/, 2,710,000 иен /2 жилийн төлбөр 65,040,000 төгрөг/

-Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Тогоочийн анги

-Мэргэжлийн тогооч бэлдэх анги

Сургалтын төлбөр (Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр): Бүх төлбөрийг сургууль тал даана.

Сурах хугацаандаа сургуулийн дүрэм журмыг сахих, заасан хугацаанд шаардлагатай кредитийг авч, төгсөх, төгссөний дараа тус сургуулиас тогтоосон Коохокай группийн эмнэлэг болон байгууллагад 5 жил ажиллах зэрэг шаардлага хангах ёстой. Дээр дурдсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэтгэлгийн бүх төлбөр эсвэл төлбөрийн зарим хэсгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

Бусад дэмжлэг

Амьдрах зардлын зээл /хүүгүй/

Сарын дээд хязгаар 40,000 иен /Японд ирсэн эхний сард 80,000 иен/

2 жилийн хугацааны дээд хязгаар: 1,000,000 иен

Эмнэлгийн төлбөрийн хөнгөлөлт /харьяа эмнэлэгт үзүүлэх/

Цагийн ажил танилцуулах /сургуулийн харьяа байгууллагуудад цагийн ажил хийх/

Онгоцны тийз /Сургуульд элсэн орох үед Монголоос Япон хүртэлх нэг удаагийн нэг талын онгоцны тийзийг сургууль даана/

1 жилийн дотор сургуулиас гарсан тохиолдолд бүх зардлыг буцааж төлүүлнэ.

Элсэхийг хүсэгчдийг2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл бүртгэнэ.

Тавих шалгуур

Боловсрол: Ерөнхий боловсролын 12 дугаар ангиа төгссөн байх.

Япон хэлний түвшин: JLPT N3-аас дээш (N2 түвшин).

Элсэн орох хугацаа: 2025 оны 4 дүгээр сар

Бүртгүүлэхдээ өргөдлийн маягт (энд дарж татаж авна уу)-ыг khulan0000@gmail.com мэйл хаяг руу илгээнэ. Хавсралт материалыг PDF файлаар илгээнэ. (JPEG, PNG, JIF зурган файлаар хүлээж авахгүй).

Холбогдох утас: 80468468

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.