Засгийн Газрын ээлжит хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Энэхүү хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг нийслэлээс нүүлгэх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд тус яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх явцын талаар салбарын сайд танилцуулга хийжээ. Үүнтэй холбогдуулан Засгийн Газраас тус яамыг харьяа байгууллагуудын хамт төвийн бүс рүү нүүлгэх шийдвэр гаргажээ.