БНХАУ-ын хамгийн хүйтэн цэгт зохион байгуулагдсан “Гэнхэ-2024” өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээнд Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ. Тус тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын нийт 1500 гүйгч уралдсан аж.
Тодруулбал, 21 км-ын зайн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Г.Уугантуяа алтан медаль, 21 км-ын зайн эрэгтэйчүүдийн ангилалд Л.Амардэлгэр мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ.