Нийтийн тээвэрт үйлчилж байсан троллейбуснуудыг зогсоожээ

Нийтийн тээвэрт явдаг байсан 23 троллейбусыг энэ сарын 1-нээс бүрэн зогсоожээ.

Учир нь, троллейбусны  насжилт нь дуусаж, өнгөрсөн сарын 31-нд сүүлийн удаа үйлчилгээнд явсан байна. 2025 оны төсөвт нэмэлтээр их багтаамжийн нийтийн тээвэр болон троллейбус авах саналаа нийтийн тээврийн газраас хүргүүлсэн аж. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор их багтаамжийн 100 автобус, 50 троллейбус авахаар төлөвлөж төсөвт саналаа хүргүүлснээ Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Өнгөрсөн жил их багтаажийн 600, дунд багтаамжийн 50 автобус оруулж ирсэн бөгөөд нийслэлийн нийтийн тээвэрт одоогийн байдлаар 1132 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаагаас өнөөдөр 1088 нь үйлчилж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.