“Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл” өнөөдрөөс албан ёсоор эхэлж, энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ ажлын өдөр 08:00-17:00 амралтын өдөр 09:00-16:00 цагт тус тус зохион байгуулагдах юм. Иргэн та цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ өөрийн харьяа хорооны байранд өөрийн биеэр ирэх болон “E-Mongolia” цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой.

