Аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлагаар ажиллаж, 9 хүний амь насыг авран хамгаалжээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 6 дүүрэг, 15 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалав.

Нийт дуудлагын 61 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.