2025 оныг “Багшийн ёс зүйн жил” болгон зарлалаа

Боловсролын сайдын энэ оны эхний шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд нэгжийн дарга нараас гадна харьяа байгууллагын удирдлагууд оролцож, салбарын мэдээллийг солилцов.

Боловсролын салбарын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг таницууллаа. Урсгал зардлын гүйцэтгэл 99.2 хувь, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 75.4 хувь, Боловсролын сайдын багцын гүйцэтгэл 100 хувь, харьяа байгууллагуудын төсөв мөн бүрэн гүйцэтгэлтэй гарчээ.

Энэ онд боловсролын салбарын хүрэх үр дүн, үйл ажиллагааны төлөвлөлтийг хурлаар хэлэлцлээ. Тухайлбал, PISA олон улсын үнэлгээгээр цахим ур чадварыг үнэлүүлэх, бага боловсролын хөтөлбөр шинэчлэл эхнээсээ үр дүнгээ өгөх зэрэг ажил хүлээгдэж буй тул бэлтгэл хангахыг Боловсролын сайд П.Наранбаяр нийт удирдлагуудад үүрэг болгов.

Түүнчлэн 2025 оныг “Багшийн ёс зүйн жил” болгон зарлахаар тогтсоны хүрээнд тодорхой ажлуудыг санаачлан, хийж эхлүүлэхээр төлөвлөж байна хэмээн Боловсролын яамнаас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.