Увс-Улаанбаатар чиглэлд хагас унтлагын автобус үйлчилгээ үзүүлж эхэллээ

Увс-Улаанбаатар-Увс чиглэлд нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хагас унтлагын автобус зорчиж байна.

Нэг удаа 28 хүн тээвэрлэх зориулалттай тус автобус 7 хоногийн лхагва, баасан гарагийн 15:00 цагт хоёр талаасаа зэрэг хөдөлнө. Зорчигч нэг талдаа 161 мянган төгрөгийн тасалбараар үйлчлүүлэх юм байна.

Хөл амраагчтай суудалтай бөгөөд хүссэнээрээ цай, кофе үнэгүй уухаас гадна сүлжээ хамаарахгүй өндөр хурдны интернэтийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлжээ.

Увс аймаг нь Улаанбаатар хотоос 1350 км зайтай, нийтийн тээврийн автобусууд ойролцоогоор 24 цаг явж зорьсон газраа хүрдэг байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.