Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК байгуулах тухай тогтоолыг гаргасан юм.
Тэгвэл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилжээ.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нураах, барилгажуулах, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хот дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны төслийг шилжүүлэн хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ОНӨХХК бөгөөд Баянхошуу, Толгойт, Дэнжийн мянга дэд төвүүдийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хариуцан ажиллах аж.