Монгол Улсын Засгийн газар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барина.
Энэ хүрээнд МҮХАҮТ-тай хамтарч аж ахуйн нэгж байгууллага, төрийн өмчит компанийн төлөөллүүдэд хуулийн төслийг танилцуулж, санал солилцжээ.
Уг хуулийн онцлогуудаас танилцуулбал:
-Хувийн хэвшил дангаараа гүйцэтгэх боломжтой салбарт төр компани байгуулж өрсөлдөхгүй
– 3 жил алдагдалтай ажилласан Төрийн өмчит компанийг татан буулгаж нэгтгэнэ
– Төрийн өмчит үйлдвэрийн газар, компани зэрэг ойлгомжгүй статусыг тодорхой болно
– ТӨК-иудын гүйцэтгэх захирлыг тодорхой шалгуур тавьж нээлттэй, ил тод сонгон шалгаруулна
– ТУЗ-д салбарын мэргэжлийн холбоодын оролцоог хангана
– Алдагдалтай ажилладаг хэрнээ өөртөө үр дүнгийн урамшуулал олгодог бус, үр ашигтай ажиллаж байж тооцооллын дагуу зохих урамшууллыг хүртдэг зөв механизмтай болох юм.
Энэхүү хууль хэрэгжсэнээр Төрийн өмчит компаниуд ард түмний хяналтан дор сайн засаглалтай, өндөр бүтээмжтэй ажиллаж, үр өгөөжийн тодорхой хувь Үндэсний баялгийн санд төвлөрч ард түмний амьдрал, ахуйд зориулагддаг зөв жишиг тогтоно. Мөн зардал нь захирлын урамшуулал, алдагдал нь ашиг, өр төлбөр нь өгөөж өрөм болсон гаж тогтолцоо арилна хэмээн холбогдох албаныхан мэдээллээ.