Өвлийн Универсиад наадамд Монголын 20 тамирчин өрсөлдөнө

Италийн Турин хотноо энэ сарын 13-нд дэлхийн оюутны спортын Универсиад XXXII наадам зохион байгуулагдана.

Энэхүү наадамд 57 орны 2000 гаруй баг тамирчин спортын 11 төрлөөр 10 хоногийн турш өрсөлдөх юм. Харин манай улсаас уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трейк, снөүборд гэсэн спортын таван төрөлд 20 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор Турин хотыг зорьж эхэллээ.

Тодруулбал, гүйлтийн цанын төрөлд эрэгтэйчүүдээс О.Золбаяр, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, уулын цанаар О.Өсөх-Ирээдүй, А.Сондорбаяр, уран гулгалтаар О.Мишээл, снөүбордоор Г.Ганзориг, шорт трейкээр Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Гэрэлтуяа нар Турин хотын цас, мөсөн замд уралдахаар бэлтгэлээ хангаж байна. Гүйлтийн цана болон шорт трейкийн тамирчинд тэмцээний бэлтгэлээ БНСУ болон Хандгайт дахь цанын баазад хангасан бол уулын цана, снөүбордчид “Скай Резорт”-д, О.Мишээл Японд бэлтгэлээ хангажээ.

Дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад 2025” наадмын нээлтийн ёслол Италийн  Турин хотын 12350 хүний суудалтай “Иналпи арена”-д болно.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.