Дөрөвдүгээр сараас эхлэн сайн дурын даатгуулагч 106920 төгрөг төлнө

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөгөөр тогтоосон.

Энэхүү тогтоол нь ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Сайн дурын даатгуулагчид гуравдугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөгөөр тооцуулах бөгөөд шимтгэлд 89100 төгрөг төлнө.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нийгмийн даатгалын хувь хэмжээ 13.5 хувь хэвээр үлдсэн учраас сайн дурын даатгуулагчид ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 106920 төгрөгийн шимтгэл төлөх ажээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.