Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас улирлын томуу, томуу төст өвчин зэрэг амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэж буй иргэдийн тоо өндөр байгаатай холбогдуулан өвчтөний цусан дахь хүчилтөрөгчийн түвшинг хэмждэг мэдрэгч багаж болох импульсийн оксиметрийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөв.
Эрүүл мэндийн яамыг төлөөлж Санхүү, эдийн засгийн газрын дарга Э.Мөнхсүлд тус хандивыг хүлээн авсан бөгөөд сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудад шуурхай хуваарилан олгохоо илэрхийлээ.
Уулзалтад Элчин сайдын яамнаас Эдийн засгийн асуудал хариуцсан атташе Жак Конард, Иргэн цэргийн дэмжлэг багийн ахлагчТравис Манн, Иргэн цэргийн дэмжлэг багийн эмнэлгийн ажилтан Закари Шимли, Эдийн засгийн ажилтан П.Дарьсүрэн нар оролцлоо хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.