БНСУ-ын Пёнчан хотын Олимпын спорт цогцолборт Солонгосын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцсон ОУХМ Б.Ачбадрах хошой алтан медаль хүртлээ.
Тодруулбал, сонгомол 15 км-ын зайд түрүүлж, тэшилтийн 30 км-ын уралдаанд нэг цаг 19.05 минутын амжилтаар дахин түрүүллээ. Ингэснээр Солонгосын үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болж буй аж.
Тэрбээр ирэх сарын 7-нд Хятадын Харбин хотод болох Азийн өвлийн наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.