11 аймгийн 1000 малчин өрхөд малын тусламжийн багц хүргэнэ

Монголын улаан загалмай нийгэмлэг энэ жилийн хүмүүнлэгийн үйлсээ эхлүүлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл гэсэн 11 аймгийн нийт 50 сумын малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж, долооц, загасны тос, туурайн тос, нүдний тос, амин тун бүхий малын эрдэс тэжээлийн багцыг хүргэхээр шуурхай ажиллаж байна. Малчид эдгээр тусламжийг орон нутаг дахь Улаан загалмайн Дунд шатны хороодоор дамжуулан авах боломжтой.

Энэхүү хүмүүнлэгийн үйлсэд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож буй юм. Тэрбээр, “Цаашид орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзан судалж малчдаа дэмжих, болзошгүй эрсдэлийг даван туулах чадавхыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллах болно” гэв.


Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.