Хилийн чанадад “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулна

Гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудад монгол эх хэл, бичиг үсэг сурах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг олон улсад сурталчлахад чиглэсэн “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн, үйл ажиллагаа 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд Тайвань, Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл, Япон улсын Токио хотод тус тус зохион байгуулагдана.

Үйл ажиллагаанд Тайвань, Япон улс, Бүгд Найрамдах Солонгос улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол хэл, соёлын төвүүд, тус улс оронд оршин сууж буй монгол улсын иргэд, хүүхэд багачууд та бүхэн оролцох боломжтой. Мөн энэ үеэр:

-Монгол хэл, бичиг үсгийн дурсгал, соёлын өвийг сурталчлан таниулах илтгэл;
-Монгол хэл, бичгийг таниулах сургалт;
-Монгол бичгийн уралдаан (насанд хүрэгчид, ЕБС-ийн ахлах анги, монгол хэл, бичиг анхлан суралцагчид);
-“Монгол хэл, бичиг” үзэсгэлэн тус тус зохион байгуулагдана хэмээн Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.