Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 33, багийн 11 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол Бөхийн өргөөнд эхэллээ.
Тус тэмцээнд 47 клубийн 313 тамирчин оролцож байгаа бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооноос баталсан шинэ дүрмийг ашиглаж буйгаараа онцлог юм. Эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 57кг, 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Харин маргааш эрэгтэйчүүдийн 60, 66, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг-ын жингийн аваргууд тодрох бол ням гарагт холимог багийн барилдаан болох хуваарьтай байна.