Сургууль, цэцэрлэгийн тогоочийн мэргэшүүлэх сургалт болж байна

Боловсролын яам “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв”-тэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч нарт зориулсан ‘’Хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх хөтөлбөр’’-ийн 2 дугаар ээлжийн сургалт зохион байгуулагдаж байна.

Сургалтад Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймаг, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн нийт 110 тогооч хамрагдаж байгаа юм.

Тус сургалтын онцлог нь Монгол, Солонгосын мэргэжлийн багш нар хамтран боловсруулсан 120 цагийн онол, дадлага хосолсон агуулгатай бөгөөд 14 хоног үргэлжилнэ.

Хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх хөтөлбөр хичээлийн агуулгын хувьд:

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөлт, менежмент

-Бага насны хүүхдийн өсөлт хөгжлийн онцлог болоод хооллолтын байдал, шим тэжээл эрүүл мэндийн асуудлууд

-Эрүүл ахуй, аюулгүй байдлын менежмент /Хоолны хордлогоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээ/

-Хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн хяналт

-Хоолны газрын менежмент /Тоног төхөөрөмжийн төлөвлөлт/

-Хоол үйлдвэрлэлийн үндсэн ойлголт, технологийн боловсруулалт

-Шим тэжээлийн үндсэн ойлголтын тухай онолын хичээлүүд багтжээ.

Сургалт 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд сургалтын ирцийн үнэлгээ, шалгалтын онооны нэгдсэн дүнгээр амжилттай төгссөн тогооч нарт гэрчилгээ олгоно хэмээн Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.