О.Алтангэрэл: Жолоочийн даатгалын хураамжийг нэмсэн шийдвэрийг хүчингүй болголоо

Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны аравдугаар сарын 31-ний өдөр “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт загвар”-ыг шинэчлэн баталсан байна. Улмаар эдгээрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.Энэ талаар хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийв.

Тэрээр “18-20 насны иргэд нэг өөр, түүнээс дээш насныхан өөр тарифаар даатгалын мөнгө төлж байна. Энэ нь үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна гэж дүгнэсэн. Өчигдөр Хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд шийдвэр гаргаж Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан жолоочийн даатгалын итгэлцүүрийн шийдвэрийг хүчингүй болголоо.

Өөрөөр хэлбэл, даатгал нэмэх шийдвэрийг хуульд нийцүүлэх шаардлагатай хэмээн буцаасан. Энэ даатгалын харилцаа хууль зүйн хувьд боломжгүй болсон. Энэ шийдвэрийг гарахаас өмнө даатгалаа төлсөн иргэд даатгалын байгууллагаас нэхэмжлэх эрхтэй болж байна” гэлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.