Хил хамгаалах байгууллагаас 2025 онд “Эрүүл бие-Саруул ухаан” уриалга гаргасантай холбогдуулан Хилийн цэргийн 0253 дугаар анги БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын “ZEKAN” эмнэлэг болон “Z travel”компанитай хамтран онош тодруулах, эрүүл мэндийн багц шинжилгээнд эхний ээлжинд 30 алба хаагчийг хамрууллаа.
Алба хаагчид зүрхний эхо, зүрхний бичлэг, тархины эхо, кальцийн шинжилгээ, судасны хатуурал, биеийн бүтэц, цахилгаан бичлэг, уушигны үйл ажиллагаа, ходоодны хеликобактер, рентген, дүрс оношилгоо, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, MRI зэрэг шинжилгээнүүдэд хамрагдан, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авчээ.


Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага
