Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хөх сувд” мөсний баяр ирэх сарын 13-23-ны өдрүүдэд болно.
Энэ үеэр олон ястны урлагийн тоглолт, тэшүүрийн тэмцээн, мөсөн шагайн тэмцээн, олс таталт, тахтай морин чарганы уралдаан, сумо бөх зэрэг тэмцээн наадам болно.
Мөн “Хөх цом” яруу найргийн наадам 3 дахь жилдээ болох юм.
Шүлгийг энэ жил чөлөөт сэдвийн хүрээнд бичих бөгөөд энэ сарын 30 хүртэл khuvsgul@gmail.com хаягаар хүлээн авч эхний шатны шалгаруулалтыг хийж хоёрдугаар шатанд мөсний баярын тайзнаа шүлгээ унших 10 яруу найрагчийг 2 дугаар сарын 5-нд зарлана.
Тус наадмыг Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар Нийтийн номын сан хамтран зохион байгуулна.

