МОНГОЛЫН ШАТРЫН СПОРТЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ТОДОРЛОО

Монголын шатрын холбооноос Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг 2025 оны 1-р сарын 15-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сонгон шалгаруулах тэмцээнд Олон улсын шатрын холбооноос 2025 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар нийтэлсэн идэвхитэй шатар тоглож буй Монгол шатарчдын гадаад чансаагаар эмэгтэй, эрэгтэй ангиллын эхний 25-н байрт эрэмбэлэгдсэн шатарчдаас дарааллын дагуу мэдүүлэг ирүүлсэн тус бүр шилдэг 10-н шатарчид уулгүй талын цусгүй тулаанд өрсөлдсөн юм.

2025 онд Монгол улсыг шатрын спортоор дэлхийн тавцанд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчдад нэр дэвшихээр дараах шатарчид шалгарав. Үүнд:

Эмэгтэй шигшээ:

1. ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул

2. эИМ Т.Мөнхзул

3. эИМ Ү.Үүрийнтуяа

4. эФДМ Б.Мөнгөнзул

Эрэгтэй шигшээ:

1. ОУМ С.Ган-Эрдэнэ

2. ОУМ М.Амилал

3. ОУМ Г.Амартүвшин

4. ФМ Н.Содбилэгт

Монголын шатрын холбооны УЗ-ийн ээлжит хурлаар ҮШБ-ийн дасгалжуулагч сонгогдох бөгөөд тус хурлаар нэр дэвшигч тамирчдыг батламжилж, БТСУХ-оос болон холбооноос тамирчин, дасгалжуулагчтай гэрээ хийснээр эрхзүйн хүрээнд Монгол улсаа төлөөлөх ҮШБ-ийн дасгалжуулагч, тамирчны эрх үүснэ.

Дашрамд дурдахад 2026 оны Үндэсний шигшээ багийн тамирчдад нэр дэвших шатарчид 2025 оны МУ-ын аварга шалгаруулах тэмцээний анхан шат, хагас шигшээ, шигшээ гэсэн шатны бүх шатарчдыг тэгш хамарсан нэгдсэн тэмцээнээс сонгогдоно.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.