Ахлах ангийн сурагчдад санхүүгийн мэдлэг олгох сургагч багш нар бэлтгэгдлээ

Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level Up хөтөлбөр”-ийг УИХ-ын Тамгын газар, Монгол банк, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар хамтран хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хөтөлбөрийн сургагч багшийн сургалтад нийслэлийн 6 дүүргийн сонгогдсон ерөнхий боловсролын сургуулийн захирлууд болон түүх нийгмийн ухааны 80 багш хамрагдаж, “Санхүүгийн боловсролын сургагч багш”-аар бэлтгэгдэн сертификатаа гардан авлаа.

Level-Up хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нараар дамжуулан ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна хэмээн Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.