БНСУ өсвөр насныхны инстаграм хэрэглээнд цагийн хязгаар тогтоожээ

Өмнөд Солонгос улсад 14-18 насныхан инстаграм платформыг цагийн хязгаартайгаар хөтөлж эхэллээ. Тодруулбал, энэ сарын 21-нээс эхлэн “Teen Account” функц хэрэгжиж эхэлсэн бөгөөд өсвөр насны хэрэглэгчид инстаграмыг 60 минут ашигласны дараа сануулга ирэх аж. Мөн оройн 22:00 цагаас өглөөний 07:00 хүртэл мэдэгдэл, мессежүүд идэвхгүй тохиргоонд шилжинэ. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянаж, хэнтэй харилцаж буйг харах боломжтой болно.

Энэхүү функцыг өсвөр насныхныг зохисгүй контентод өртөхөөс хамгаалах, дэлгэцийн хэрэглээг нь багасгах зорилгоор 2024 онд нэвтрүүлжээ.

Өсвөр насны хэрэглэгчид дагагч бус хүнтэйгээ мессежээр харилцах боломжгүй, мөн 14-16 насны хэрэглэгчид өөрийн хаягаа нээлттэй болгож өөрчлөхийн тулд эцэг эхийн зөвшөөрөлийг авах аж. Харин 17 ба түүнээс дээш насныхан өөрчлөлтийг өөрөө хийх боломжтой гэнэ.

Эх сурвалж: allkpop.com

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.