Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Буйлган шар тэмээн соёл уралдааны холбоо хамтран 2-р сарын 01-02-ны өдрүүдэд “ТЭМЭЭНИЙ УРАЛДААН-ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН”-ийг амжилттай зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус Зөвлөгөөн-Уралдаанд Ховд аймгийн сум бүрээс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас малчид, тэмээчид, иргэд хүрэлцэн ирж оролцжээ.
Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, чанарыг сайжруулах хийгээд тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой анхдугаар зөвлөгөөн, тэмээний уралдаанд идэвх зүтгэл гарган, түүх соёл уламжлалаа дээдлэн оролцсон нийт тэмээчид болон уралдааныг сонирхон ирж үзсэн Ховдчууддаа талархаж буйгаа илэрхийлжээ.

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан тус уралдааны дүнг тодруулбал,
ТАЙЛАГ тэмээний уралдаанд нийт 21 хурдан тайлаг оролцсоноос:
-Түрүү магнай Говь-Алтай аймгийн Тайшир сумын малчин Хаш-Эрдэнийн Улаан тайлаг
-Аман хүзүү Ховд аймгийн Дөргөн сумын малчин Балжиннямын улаан тайлаг
-Айргийн гуравт Ховд аймгийн Манхан сумын малчин Занданхүүгийн хөх манхан тайлаг
-Айргийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын малчин Асылбекийн алаг тайлаг
-Айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын малчин Өсөхбаярын шар тайлаг
АТАН тэмээний уралдаанд нийт 37 хурдан атан тэмээ оролцсоноос:
-Түрүү магнай Говь-Алтай аймгийн Шарга сумын малчин Дэмбэрэлхагвын шар ат
-Аман хүзүү Увс аймгийн Завхан сумын малчин Энхболдын хүрэн ат
-Айргийн гуравт Ховд аймгийн Алтай сумын малчин Мөнгөншагайн Хөх ат
-Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин смуын малчин Энхбатын шар ат
-Айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын малчин Өсөхбаярын хар ат тус тус түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа.
Сайхан тэмээтэй ганган хосын тэмцээнд Ховд аймгийн Дөргөн, Манхан, Булган сум, Говь-Алтай аймгийн Бигэр сумаас нийт 6 хос оролцсоноос:
Нэгдүгээр байрт Ховд аймгийн Дөргөн сумын С.Пүрэвсүрэнгийн гэр бүл
Хоёрдугаар байрт Ховд аймгийн Манхан сумын Б.Дашпүрэвийн гэр бүл
Гуравдугаар байрт Говь-Алтай аймгийн Бигэр сумын Я.Сэргэлэнбаатарын гэр бүл шалгарлаа.
Буухиа тэмцээний дүнгээр:
Нэгдүгээр байрт Ховд аймгийн Манхан сумын баг
Хоёрдугаар байрт Ховд аймгийн Дөргөн сумын баг
Гуравдугаар байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын баг тус тус шалгарчээ.






