“Холимог оддын тоглолт”-д оролцох эрхмүүд тодорлоо

Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын “Бүх оддын тоглолт” энэ сарын 7, 8-нд “UG Arena”-д болох юм. 

Тэгвэл “Холимог оддын тоглолт”-д  оролцох олны танил эрхмүүдийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос зарлалаа. 30 дахь удаагийн “Холимог оддын тоглолт”-д улсын арслан Ц.Бямба-Отгон, начин Э.Батмагнай, “Фантастик” продакшны жүжигчин Б.Тамир, Б.Барслхагва, youtuber Gremix, холимог тулаанч Ангууч, комедиан Содоо, жүжигчин Э.Ууганбаяр, Э.Батнямбуу, Р.Отгонбаяр, О.Энхтуул, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, дуучин Ука, Э.Минжинсор, Foux хамтлагийн дуучин Халиун, волейболын олон улсын хэмжээний мастер Г.Хонгорзул, реппер Цэцэ тэргүүтэй соёл урлаг, спортын салбарын 30 орчим хүн оролцохоор болжээ.

“Бүх оддын тоглолт”-ын эхний өдөр буюу энэ сарын 7-нд “Холимог оддын тоглолт”, ур чадвар, холын зайн шидэлт, слэм данкийн тэмцээнийг зохион байгуулах юм. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.