Төрийн албыг 30 хувиар цомхотгоно

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төрийн албыг цомхотгоно гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэв.

Тэрээр “Төрд үйлчилдэг эмч, багш гэж байдаггүй. Нийтэд үйлчилдэг эмч, багш гэж л бий. Төрийн албаны шинэчлэл хийсний хүрээнд төрийн алба гэдгийг нийтийн үйлчилгээний алба болгох зөв хандлага руу оруулна. Тиймээс төрийн албаны реформыг өргөн хүрээнд хийнэ. Мөн төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын томоохон байгууллагад ажиллаж байсан мэргэжилтнүүдийг төрд орох бололцоог нээнэ. Мөн орон нутагт түр орлон гүйцэтгэгч томилж байгаа асуудлыг цэгцэлнэ. Олон улсын гэрээгээр хүлээх үүрэггүй л бол зөвлөл, үндэсний 10, комисс гэсэн статусыг нэг тийш нь болгож шийднэ. Энэ хүрээнд төрийн алба хаагч нарын дунд 30 хувийн цомхотгол буюу хэмнэлт хийнэ. Түүний оронд байгаа нөөцөө зөв хуваарилснаар бүтээмж нэмэгдэнэ” гэв.

Реформыг хэрхэн хийх талаар Нийтийн албаны тухай багц хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барьснаар уг асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. 

Одоогийн байдлаар төрийн албанд 262 мянга гаруй хүн ажиллаж байна. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.