Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тухайн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай ахалж байгаа.

Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан бөгөөд 6 дахь ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн шинэчлэл хийхээр ажиллаж байна. Хаврын чуулганы үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Гэр бүлийн тухай хууль”-иар хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллаж байна.

