02 дугаар сарын 05-нд нутгийн хойд хэсгээр, 06, 07-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ ТА
Хүйтний эрч буурахгүй байгаа энэ үед хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахдаа дулаан хувцаслаж, ханиад, томуугаас урьдчилан сэргийлээрэй.
СУРГУУЛИЙН УДИРДЛАГА, БАГШ, АЖИЛТАН ТА
Дотуур байрын хүүхдүүд, алслагдсан баг, сумын суралцагчдын аюулгүй байдалд анхаарал хандуулаарай.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар
