Бизнес эрхлэгчдээ дэмжиж, төрийн хүнд суртлыг үгүй болгохоор 7 хоног бүр уулзаж, санал авна

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

“Залуучууд кофе шоп, хүнсний дэлгүүр, ресторан, үсчин гоо сайхан, фитнес нээж ажиллуулахын тулд 15 чиглэлд 145 шат дамжлага давж байж үйлчилгээ эрхэлнэ. Энэ олон шат дамжлага бүрийг давж гарч чадах хүн өнөөдөр хэд вэ? Хэн өглөө бүр аль нэг төрийн байгууллага, даргын үүд сахиж чихэр набор барьж ажлаа бүтээх вэ?

Энэ тогтолцоонд нийтээрээ үгүй гэж хэлцгээе.

Монгол улсын Засгийн газраас бизнес эрхлэгчдээ дэмжиж төрийн хүнд суртлыг үгүй болгохоор 7 хоног бүр уулзаж, санал авна. Тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, хуулиа хэрэгжүүлнэ” гэж мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.