Гадаадад суралцаж төгссөн, салбар бүрд өөрийн амжилтаар тэргүүлж буй, орон орны төгсөгчдийн холбоодын удирдлага, төгсөгчид 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тусгаар Тогтнолын ордонд тэтгэлгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх гэж байна.
Энэхүү өдөрлөгт хамрагдсанаар АНУ, БНХАУ, Франц, ОХУ, БНСУ, Япон, Их Британи, Турк, Тайвань, Куба, Герман, Австри ,Австрали, Украин, Ирланд гэх мэт улсуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, тухайн улсад суралцахын давуу тал, онцлог гэх мэт мэдээллүүдийг үнэн бодитойгоор, ямар нэгэн дундын зуучлалгүйгээр авах боломжтой юм.
Уг арга хэмжээг Гадаад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл зохион байгуулж байна.
Өдөрлөг 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 10:00-16:00 цагийн хооронд Тусгаар тогтнолын ордон 7 давхарт болно.
Дараах линкээр бүртгүүлснээр таны бүртгэл баталгаажна: https://docs.google.com/…/1ZZDgGCEsMNxxBOuQgrH2kBj…/edit
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99091653, 88937711, 99081118
