Хэнтий аймгийн Хэрлэн, Биндэр, Жаргалтхаан сумдын төрийн албан хаагчдыг орон сууцжуулна

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, М.Ганхүлэг, ГБХНХЯ-ны сайд Л.Энх-Амгалан нар Хэнтий аймагт ажиллалаа.

Эргэх холбоо – 9 хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганы тайлан, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажлууд, мөн Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авч ажиллав.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймагт шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээ:

– Бүсүүдийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөр эхний ээлжинд Хэнтий аймгийн Хэрлэн сум, Биндэр, Жаргалтхаан сумдад 2025 оноос хэрэгжиж эхэлнэ.

– Өндөрхаан- Чойбалсан чиглэлийн 27км хажуу хучилттай автозамын их засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

– Аймгийн төвд баригдаж байгаа дулааны станцын 2-р хэлхээ, дэд бүтцийн ажлыг эхлүүлнэ.

– Чингис хотын бохир усны төв коллекторын 1,2,3,4-р шугамын шинэчлэл, өргөх станцын ажил эхэлнэ,

– Батноров сум, Бэрх тосгоны үерын хамгаалалтын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний ус зайлуулах шугамын сүлжээний ажлууд тус тус эхэлнэ.

УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд, үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хорооны дэд дарга Л.Энх-Амгалан оролцож, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан албан хаагчидтай уулзлаа. Энэ хүрээнд,

-Хэнтий аймаг нь 78.877 хүн амтай, нийт хүн амын 36,3 хувийг хүүхдүүд эзэлж байна.

-Нийт өрхийн тоо 25856 байгаа бол өрх толгойлсон 1698 эцэг, эх байна.

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу сумдад ажиллах хүүхэд, гэр бүлийн 20 нийгмийн ажилтанг шалгаруулж, 11 суманд ажиллахад бэлэн болжээ.

-Мөн тус аймгийн хэмжээнд 192 эцэг, эхийн зөвлөл ажиллаж хүүхэд хамгааллын бодлого батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

-Хэнтий аймагт 2024 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 367 хүүхэд байгаагаас сургуульд хамрагдах нь бага байна хэмээн мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.