Азийн өвлийн спортын IX наадам Хятадын Харбин хотод өнөөдөр нээлтээ хийнэ.
Энэ удаагийн наадамд биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах зургаан спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин өрсөлдөнө.
Манай улсаас дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчин, 26 дасгалжуулагч, албаны төлөөлөгчөөс бүрдсэн баг Харбин хотод очоод байна.
Эх орноо төлөөлөн оролцож буй кёрлинг, шорт трейкийн тамирчид урьдчилсан шатны тэмцээнээ эхлүүлжээ.



