Ховд: “Мөстийн хөгжил-2031” зөвлөгөөн боллоо

Мөст сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Мөст сумын нутгийн зөвлөл, Ховд аймаг дахь Мөст сумын нутгийн зөвлөл, Унаган нутаг-Мөстийн ирээдүй ТББ хамтран “Мөстийн хөгжил-2031” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон Мөст нутгаас төрөн гарсан эрдэмтэд, салбар бүртээ манлайлан ажиллаж байсан, ажиллаж буй мэргэжилтнүүд, сум орон нутгийн иргэд хөдөлмөрчид цуглан, сумынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэлэн, салбар бүрд тулгамдаж буй асуудлаа ярилцан, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэв.

Зөвлөгөөнд оролцогчдод аймгийн Засаг даргын 2024-2028 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр танилцуулж, энэхүү зөвлөгөөнөөс гарсан чиглэл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах болно гэдгээ аймгийн Засаг дарга М.Амарсанаа мэдэгдлээ.

Цаашлаад, “Сум бүр энэ мэтчилэн төрөөс хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, төсөв зарцуулалтдаа баригдалгүй өөрсдийн дотоод нөөц боломж, нутаг орноо гэсэн элэгтэй, сэтгэлтэй хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, залуу үеийнхэн, түүнчлэн эрдэмтэн, буурлуудынхаа дэмжлэг тусламж, зөвлөгөө дээр суурилан хөгжлийн замаа зурах боломж буйг энэ зөвлөгөөн харуулав. Аймгийн Засаг даргын зүгээс санаачлан зохион байгуулсан болон дэмжин ажилласан, зөвлөгөөнд оролцсон хүн бүрд гүнээ талархал илэрхийлье” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.