“Архангайн цагаан идээний нэгдсэн үзэсгэлэн, худалдаа” Тусгаар тогтнол (Ялалтын) талбайд 2-р сарын 10-25-ны хооронд зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн үзэсгэлэн, худалдаанд Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Эрдэнэбулган, Булган, Төвшрүүлэх, Хотонт зэрэг 9 сумын 80 гаруй саальчид, малчид 70 гаруй тонн цагаан идээтэй хүрэлцэн иржээ.
Архангай аймгийн малчид өөрсдийн боловсруулсан 10 гаруй төрлийн сүү, цагаан идээгээ Улаанбаатар хотын хэрэглэгчдэд өөрсдийн гар дээрээс, дундын зуучлагчгүйгээр худалдаалж байна.



