Нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээн болж байна.

Олон зуун жилийн түүхтэй уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор анх удаа нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнийг НИТХ, НЗДТГ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээнд төвийн зургаан  дүүргийн  иргэд оролцох бөгөөд энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Тэмцээний зохион байгуулалтын талаар Монголын Үндэсний Мөсний шагайн холбооны дэд тэргүүн Б.Угтахбаяр “Тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 189 хорооны иргэд оролцож байгаа бөгөөд Туул, Дунд, Сэлбэ, Улиастайн гол дээр болно. Тодруулбал, баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 189 багийн 378 сонирхогч оролцож байгаа юм. Дүүрэг бүрээс оролцсон хамгийн өндөр оноотой таван баг энэ сарын 22-ны өдрийн 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнд оролцон, аваргаа шалгаруулна” гэв.  

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.