Архангай аймгийн Өндөр-Улаан сумынхан хуванцар савнаас татгалзлаа

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хуванцрын хэрэглээгүй сум болох зорилтыг дэвшүүлжээ.

Энэхүү заалтыг хангах хүрээнд сумын Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 12-ны А/15 дугаар захирамжаар зориулалтын бус хуванцар савны хэрэглээг хориглолоо.

Захирамжаар тус суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, сургууль, цэцэрлэг, дотуур байр болон өрхүүдэд хэрэглэж буй хүний эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөг тогтоосон хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэхийг мөн худалдахыг хориглосон байна.

Энэхүү захирамжийн хэрэгжилт ирэх 5 дугаар сарын 1-нээс эхлэх аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.