Сар шинийн баяр менингококкт халдварын оргил үеэр тохиож байна

Гуравдугаар сар менингококкт халдварын оргил үе тул сар шинийн өдрүүдэд халдвараас сэргийлэх дэглэм сайтар сахихыг анхааруулж байна.

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт баяр “Цагаан сар” менингококкт халдварын дэгдэлтийн “оргил үе” буюу гуравдугаар сард тохиож байна. Тиймээс баярын бэлтгэл хийх, баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон хүн цугларсан газарт аль болох бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх, амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх, ам, хоолойг давс, нимбэг, сод, сармисны уусмалаар ээлжлэн зайлах, гэр орондоо агаар сэлгэлт сайтар хийхийг зөвлөж байна.

Учир нь менингококкт халдварыг үүсгэгч нянгийн үржих таатай температур нь 36-37 хэмийн дулаан, чийгтэй орчин бөгөөд өвчилсөн хүн, хамар, залгиурын үрэвсэлтэй хүн, нян тээгчээс агаар дуслын замаар тархдаг.

Ихэвчлэн сургуулийн өмнөх насны хүүхэд болон дархлаа султай хүмүүс өвчлөх эрсдэлтэй байдаг бөгөөд судалгаанаас үзвэл манай Улсад менингококкт халдвараар өвчилсөн хүмүүсийн 84% нь 0-14 насны хүүхдүүд байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.