“Таван аваргын нэрэмжит барилдаан”-д Улсын аварга О.Хангай түрүүлжээ.

Булган аймгаас төрөн гарсан “Таван аваргын нэрэмжит барилдаан”-д улсын аварга О.Хангай түрүүлжээ. 17 дугаар жарны Элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин могой жилийн сар шинийн баярт зориулсан анхдагчдын өлгий Булган аймгаас төрөн гарсан “Таван аваргын нэрэмжит барилдаан” Булган аймагт боллоо. Тус барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Анар, Б.Серик, Д.Хүдэрбулга тэргүүтэй улсын цолтой 17, аймгийн цолтой 33 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа. Их шөвгийн дөрөвт улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын начин Д.Амарсайхан, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар үлдэж Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.