Пүрэв гарагт өсвөрийн бөхийн барилдаан болно

Могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны эхнийх болох Өсвөрийн бөхийн барилдаан хоёрдугаар сарын 20-ны 12.30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдаан 11-12, 13-14, 15-16 гэсэн гурван насны ангиллаар явагдах бөгөөд барилдах бөхчүүдийг 02 дугаар сарын 20-ны өглөө 10:00 цагаас МБӨ-нд бүртгэнэ.

Барилдах өсвөр  бөхчүүд төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх, цээж зураг, бүртгэлийн хураамж 10.000 төгрөгөөр бүртгэх юм байна. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.