Австралийн засгийн газрын тэтгэлэг нь 1993 оноос хойш 33 дахь удаагаа хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор Монгол улсын 750 гаруй иргэн суралцаж, төгссөн байна.
Тухайн тэтгэлэг нь нэг жилийн өмнөөс элсэлтээ зарладаг бөгөөд 2026 оны элсэлтийн эхний шат энэ оны 2-р сарын 1-нээс 4-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Австрали улсад Дэлхийн шилдэг 100 их сургуулийн 9 нь байдаг бөгөөд та нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол зэрэг өөрийн хүссэн чиглэлээр өргөдөл илгээх боломжтой юм.
Та тэтгэлэгт хөтөлбөрийн эзэн болвол: Сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт, Ирж буцах нислэгийн зардал, Амьжиргааны зардал, Академик буюу нэмэлт сургалт, судалгааны төлбөр, Эрүүл мэндийн даатгалын төлөлт, Хэрвээ та гэр бүлийн хамт бол нислэгийн тийз болон бусад нэмэгдэл тэтгэмжүүдийг олгодог байна.
Харин та, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд:
- 18-аас дээш насны Монгол улсын иргэн байх
- Эрүүл мэндийн хувьд асуудалгүй байх
- Суралцахыг хүссэн их сургуулийнхаа элсэлтийн мөн визний шалгуурыг хангасан байх
- Хэлний онооны дундаж 5,5-аас дээш байх гэсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай юм.
Тэтгэлгийн үйл явц нээлттэй, ил тод, шударга явагддаг бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг “Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр” пэйжээс авах боломжтой.
\ Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөр \
Та чадвараа ахиулж, Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаарай.

Хариулт үлдээнэ үү