Нийслэлийн Өргөө Амаржих Газрын эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг Дурангийн мэс заслаар умайг сойх мэс заслын шинэ технологи нутагшуулж байна.
2025 оны энэ сарын 06-нд Монгол улсад анх удаа Умайн унжилтыг дурангийн мэс заслаар сойх эмчилгээг баг хамт олноороо амжилттай хийлээ. Энэхүү мэс заслын эмчилгээний арга нь эмэгтэйд хөнөөл багатай, эрхтэн хадгалж үлдэх, мэс заслын дараах зовуурь шаналгаа багатай, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх зэрэг олон давуу талтай байдаг.
НӨАГ-ын эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг нь анх 2009 оноос эхлэн эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг нутагшуулж, мэс заслын технологи, эмч, сувилагч нарын багийг чадавхжуулах, ажлын байрны сургалтыг тасралтгүй зохион байгуулж, нийт 86 эмч сувилагч нарыг мэргэшүүлжээ.
Энэхүү үйл ажиллагааны үр дүнд дурангийн мэс заслын тоо жил бүр өсөн, нийт мэс заслын 70 гаруй хувийг дурангийн хөнөөл багатай мэс засал эзэлж байна.
