Цагаан сарын цуврал барилдаан өнөөдөр эхэлнэ

Үндэсний бөхийн холбооноос жил бүрийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаануудыг зохион байгуулдаг уламжлалтай.  

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 24-нд 11:00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит Сумын цолтон залуу бөхчүүдийн, хоёрдугаар сарын 25-ны 11:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанууд тус тус болно.

Битүүний өдрийн Улс аймгийн цолтой бөхийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн  урьдчилсан шатны барилдаан хоёрдугаар сарын 26-ны Лхагва гарагт 11:00 цагаас эхэлж, хоёр давсан бөхчүүд болон чансааны оноог харгалзан аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийг Битүүний өдрийн бөхийн барилдаанд бүртгэнэ.

Могой жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн  барилдааны 1-2-ын даваа хоёрдугаар сарын 27-ны  Пүрэв гарагт 13:00 цагт эхэлж, 3-8-ын даваа хоёрдугаар сарын 28-ны Баасан гарагт 13:00 цагаас үргэлжилнэ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.