Өнөөдрийн хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг олон нийтэд нээлттэй компани болгох, цаашлаад 27 хувийг нь 3.4 сая иргэн эзэмшдэг 1072 хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх тогтоол гарсантай холбоотой бэлтгэл ажлыг хангах чиглэлийг Ерөнхий сайд өглөө.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ тухайд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хамгийн олон буюу 3.4 сая хувьцаа эзэмшигчтэй. Өнөөдрийн байдлаар ийм тооны хувьцаа эзэмшигчтэй компани манай улсад байхгүй. Хувьцаа эзэмшигчидтэй атал тус компанийг хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компаниар бүртгээгүй. Өнөөгийн нөхцөлд тодорхой шат дараатай ажлыг хийсний дараагаар Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл олговол албан ёсоор нээлттэй компани болох юм. Хэрэв уг компани нээлттэй компани болбол хувьцаа эзэмшигчдийн оролцоотойгоор шийдвэрээ гаргах хэлбэр лүү шилжинэ” хэмээв.